card

 

 

tovch taniltsuulga cover

 

Б.Шижирбат- "Каса Арте" ХХК-ийн сайн дурын ажилтан

 

 

“Энэ төсөл ямар нэгэн ашиг, нэр алдар, амбицийн төлөө биш, харин бид бүхний гэр бүл, хүүхдүүд амьдарч байгаа хот учир зайлшгүй бид өөрсдөө  оролцох хэрэгтэй"

-Миний бодлоор утаанаас гадна тоосжилтын асуудал их байдаг гэж ойлгодог. Тоосжилтыг хэрхэн багасгах вэ гэж асуувал мэдээж ногоон байгууламж. Хоёр дахь асуудал гэвэл хүнд бус техникт илүү их зориулагдсан хот болж байгаа юм. Үүнийг илүү хүн рүү чиглэсэн хот болгохын тулд би энэхүү “Бүтээлч 100” төсөлд орж бодит ажил болгох шаардлагатай гэж үзсэн.

-Залуучуудад зориулсан нийтийн эзэмшлийн ашиглагдахгүй байгаа талбай болох 20:70 хэмжээтэй 1400 м кв талбай, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн инновацийн газар улаанбаатар чуулганы голын талбайг сонгон авсан. 

-Улаанбаатар хот маань 18-40 орчим насны 800 мянга орчим залуучуудтай илүү залуучуудын хот. Тийм ч учраас тэдгээр хүмүүст зориулсан төлөвлөлт тэр дундаа гарааны бизнес хийх уулзалтын газар, ном унших номын сан гэх зэрэг төлөвлөлтүүд энэхүү залуучуудын гэх хотод зайлгүй дутагдана. 

-Ургамлын тохижилт, модлог ургамлын сонголтын хувьд ч илүү хотдоо зохицсон, арчилгаа усалгаа багатай, аль болох урт настай байх. Арчилгаа усалгааны хувьд ихэнхидээ гадаргын усалгаа ашигладаг. Тиймээс энэ төсөлд жилд нэг модонд 2 орчим литр ус ашигладаг, бага зардалтай шинэ технологийг судлан ажиллаж байна. 

-Заавал 100 ч гэлтгүй маш олон залуучууд энэхүү бүтээлч төсөл дээр орж ажиллах, өвлийн хотуудад архитектор, ландшафт зэрэг бусад арт чиглэлээр суралцсан залуучууд монголд олон байгаа учир үүнд илүү их анхаарал хандуулан залуучуудад төвтэй тэдэнд зориулсан бүтээлч шийдлүүд оруулсан ажлууд хийгдэх, олон төслүүд эхэлдэг ч тэр болгон эерэг өсөлт үзүүлээгүй хандлага ажигладдаг учир энэ төсөлд чадварлаг залуучууд энэ төслийг амжилттай болгоосой гэж хүсч байна. 

Төлөвлөлтийн өмнөх байдал:

Төлөвлөлт:

Төсөлд хамтран ажилласан сайн дурын залуус

Төслийн талаар сэтгэгдэл